нийгэм

Талын Монгол бүтээгдэхүүн хэрэглэгчээ доромжилдог уу

Талын монгол хэмээх брэнд сүүлийн үед рекламдан гарч буйг та харсан байх. Тэгвэл энэ газар хүнсний технологидоо алдаа гаргасан уу, эсвэл үнэхээр иймэрхүү бүтээгдэхүүн гаргадаг уу гэмээр асуудал үүсч, энэ талаар нэгэн хэрэглэгч цахим орчинд ийн бичжээ. Талын монгол гэх нэртэй газраас бууз авсаан. Авсан өдрөө буузаа жигнээд гаргаж ирээд идэх гэхэд буузны махан дотроос ийм гялгар уут маягийн мөнгөлөг цаас гарч…

Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг Хотын дарга харуулна

Хуулиа дээдэлдэг төртэй улс оронд бол хэн ч дуугарахгүй, тэмцэхгүй байсан аяндаа ажил нь цэгцэрч хөгжин дэвшдэг. Гэтэл манай улсад иргэд нь яаж ч хашгираад дарга нарын чихэнд халдахгүй байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэж буй үйлдэл. Хүүхэд, хөгшдийн амарч зугаалдаг ногоон байгууламжийг…

Поророгийн хөшөө 12 тэрбум төгрөгөөр баригдана

Пороро хоч авсан нэр дэвшигч Л.Байгал Чингэлтэй дүүргийн сонгогчидтойгоо уулзахдаа Эрх чөлөөний талбайд Поророгийн алтан хөшөө барих төлөвлөгөөгөө ярьсан байна. Улаанбаатар хотыг Брон Брон тосгон шиг гэгээлэг сайхан газар болгоно гэж нэр дэвшсэн Л.Байгал цаашлаад бүр Эрх чөлөөний талбайг Поророгийн талбай болгохоор сэтгэл шулууджээ. Поророгийн хөшөө нь 81 тохой өндөр байх бөгөөд поророгийн талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан газар байх гэнэ.…

“ICT Expo-2020” үзэсгэлэнд МТҮПаркын бизнес инкубаторын 17 компани оролцоно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo-2020” 10 сарын 09-11-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Тус үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нийт 17 гарааны буюу инкубатор компаниудаас Програм хамгамжийн 6, Контент үйлдвэрлэгч 5, Эрүүл мэндийн системийн 2, Электроникийн 2, Маркетинг, VR хөгжүүлэлтийн чиглэлүүдээр тус бүр нэг компани оролцож…

Нийслэлийн 197 авто угаалгын газраас ердөө 17 нь саарал ус ашиглаж байна гэв

Өнгөрсөн сарын 4-нөөс эхлэн Экологийн цагдаагийн алба болон Засгийн газрын хэрэгжүүлэгч усны агентлаг хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулжээ. Үүний холбоотойгоор өнөөдөр Экологийн цагдаагийн албанаас тус сэдвээр өдөрлөг зохион байгууллаа. Улаанбаатар хот 2050 онд усны хомстолд орно гэсэн тооцоолол гарчээ. Гэтэл иргэдийн зүгээс усаа гамгүй хэрэглэж, үр ашиггүй зүйлд их хэмжээгээр зарцуулж байгаа аж. Тухайлбал, нийслэлд 197…

1072 хувьцааны НОГДОЛ ашгийг шилжүүлж эхэлжээ

Үнэт цаасны данс нь баталгаажсан буюу /брокерын компанид данс/ нээлгэсэн иргэдийн дансанд энэ сарын 28-ны өдрөөс ногдол ашгийг нь шилжүүлж эхэлсэн талаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас мэдээллээ. Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна.…

ХЭРЭГ: Худгийнх нь ёроолд цогцос булсныг мэдэлгүй долоон жилийн турш ундандаа хэрэглэсэн үү

Хөгшчүүл ярьдаг шүү дээ. Бидний үед нийгэм илүү сайхан, аюулгүй байсан гэж. Тэр ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Тухайн үеүдэд хүүхдүүд ямар ч айдас, хүлээсгүйгээр тоглоомын талбайд үдэш хүртэл тоглож, эцэг эхчүүд нь хоорондоо амины яриагаа дотночлон ярьж амждаг байжээ. Гэтэл өнөөдөр тоглох тоглоомын талбай нь хомс, цаашлаад гудамжаар ч аюулгүй явж чадахаа больж. Инээж явсан хүн нэг л өдөр ор сураггүй…

Монгол бүсгүйг хүчирхийлсэн малайз цагдаад 10 жилийн ял онооно

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Малайз улсын цагдаагийн албан хаагч 30 настай Хазрул Хизам Монгол эмэгтэйчүүдийг эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, хүчирхийлсэн хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, Малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч Монгол Улсын иргэн болох 20 болон 37 настай эмэгтэйчүүдийг саатуулж, 12.30-16.30 цагийн хооронд “PJ Luxe Boutique” гэх зочид буудлын хоёр тусдаа өрөөнд хорин, хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Хохирогч бүсгүйчүүд Малайзад хууль бусаар амьдардаг байсан нь тэднийг сүрдүүлэх шалтгаан болсон байж болзошгүй гэж тус улсын хэвлэлүүдээр бичиж буй. -ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН…