энтертаймент

Эмч POБOT

Хятадын уламжлалт анаах ухаанд өвчтөний гарын бугуйны судсыг барьж, өвчтөнд биеийн эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийдэг аж. Харин энэ сарын 4-9-ний өдрүүдэд Бээжингийн Олимпийн хотхонд болж байгаа 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт Хятадын анагаах ухааны AI робот танилцуулагджээ. Тухайн робот нь Хятадын уламжлалт анагаах ухааны дата-д суурилан, AI технологитой хослон судас барих чадахитай бөгөөд амны хөндийн шилжилгээ зэргээр…

Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ

Палеонтологичид шүдгүй, өд сөдтэй, урд мөчиндөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн ер бусын шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ. Эдгээр үлэг гүрвэл нь гадаад төрхөөрөө аварга том тоть шувуутай төстэй байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн талаарх тайлбарыг Royal Society Open Science шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. Эдинбургийн их сургуулийн судлаач Грегори Фанстонагаар ахлуулсан эрдэмтэд Монголын говиос өдтэй үлэг…

Хамгийн өндөр цалинтай 1O ажлын ихэнх нь анагаахын салбарынхан

Их Британийн хамгийн өндөр цалинтай ажлын байрны жагсаалтыг санхүүгийн албаны дарга нар тэргүүлсэн байна. Ямар салбарт ажиллаж буйгаас шалтгаалж санхүүгийн албаны дарга нар дунджаар 112 мянган фунт стерлинг буюу 147 мянган ам.долларын цалин авдаг байна. Харин жагсаалтын хоёрдугаарт, борлуултын албаны дарга нар багтжээ. Тэд 109 мянган фунт стерлингийн цалинтай аж. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтнүүд жагсаалтад нэлээд дээгүүрт бичигджээ. Тухайлбал, шүдний гажиг засалч 99…

Хууль, мөнгө хоёрын аль нь хүчтэйг Хотын дарга харуулна

Хуулиа дээдэлдэг төртэй улс оронд бол хэн ч дуугарахгүй, тэмцэхгүй байсан аяндаа ажил нь цэгцэрч хөгжин дэвшдэг. Гэтэл манай улсад иргэд нь яаж ч хашгираад дарга нарын чихэнд халдахгүй байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэж буй үйлдэл. Хүүхэд, хөгшдийн амарч зугаалдаг ногоон байгууламжийг…

Поророгийн хөшөө 12 тэрбум төгрөгөөр баригдана

Пороро хоч авсан нэр дэвшигч Л.Байгал Чингэлтэй дүүргийн сонгогчидтойгоо уулзахдаа Эрх чөлөөний талбайд Поророгийн алтан хөшөө барих төлөвлөгөөгөө ярьсан байна. Улаанбаатар хотыг Брон Брон тосгон шиг гэгээлэг сайхан газар болгоно гэж нэр дэвшсэн Л.Байгал цаашлаад бүр Эрх чөлөөний талбайг Поророгийн талбай болгохоор сэтгэл шулууджээ. Поророгийн хөшөө нь 81 тохой өндөр байх бөгөөд поророгийн талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан газар байх гэнэ.…

Голомтын Д.Баясгалан Х.Баттулгыг, ХХБ-ны Д.Эрдэнэбилэг У.Хүрэлсүхийг бараадсан уу

Гадаадын банкыг оруулж ирээд, монгол дахь банкны системийн тогтолцоог шинэчилье, зээлийн хүүг бууруулъя гэж яриад даруй 10 гаруй жил өнгөрөгч байна. Мөн манай дотоодын арилжааны банкнуудын удирдлагуудыг тойрсон хэл ам ч нийгэмд дуусахгүй гэж хэлж болно.  Нөгөөтэй зарим арилжааны банкууд улс төрийн аль нэг нам, улс төрчийг санхүүжүүлдэг гэх нь бий. Энэ бүхэн бол монгол дахь банкны систем, зээлийн хүүгийн өсөлттэй шууд…

Нүдэндээ нулимстай инээмсэглэлд нүгэл үгүй…

За Онон ч оны агшныг бүтээлээ дээ. Улаан хивсэн дээр яравгар хүн харснаас яруу хүн харах илүү сайхан юм. Ямар сахил хүртсэн биш, шагнал л аваа биз…нөгөө нүүр хуудсандаа үе үе гомдоллоод байсан гэмтэлтэй хуруугаа гэзэгний боолт шиг юмаар бандайтал боочихож. Тэгсэн хэрнээ гандан буурахгүй ээ, гавъяат болчихоод талбайн хойморт тарааж хаясныг нь хараарай. Онон томоотой байхыг харах, Онон мөрөн сөрж урсахыг…

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСТАЙ 7 ХҮНС

Хушга Өдрийн туршид хөнгөн юм идмээр байгаа үед хушга тохирно. Хушганд тархинд хэрэгтэй мелатонин, магни, омега-3 агуулагддаг. Эдгээр нь мэдээлэл хүлээж авах хурд нэмэгдүүлж, ой тогтоолт бусад танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Хушга нь бусад самар үрийн адил тархины үйл ажиллагааг дэмждэг витамин Е агуулдаг. Эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ витамин нь чөлөөт радикалуудтай тэмцдэг, биен дэх үрэвсэлийн процессыг зогсоож их бага…