‘Мөрөөдлийн театр’-ын хамт олны ээлжит бүтээл болох ‘Галзуу Хот’ Шоу Драм МҮЭСТО-нд өдөр бүр тоглогдож байгаа билээ. Муу муухайг харахгүй, сонсохгүй, хэлэхгүй, үйлдэхгүй байхыг уриалсан энэхүү шоу одоогийн нийгэм, хүний мөн чанар юу болж хувирснийг гэрчлэх бодит үнэнийг С.Жаргалсайханы бүтээлийг орчин цагт хөрвүүлэн тайзнаа техникийн дэвшил ашиглан амилуулснаараа онцлогтой.

40 гаруй уран бүтээлийн оролцсон энэ удаагийн  шоу драм  хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд 140 минутын турш үргэлжлэх юм. 

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилсөн, хууль хэрхэн үнэгүйдэж байгаа, ёс зүй хүн чанар хаана хэрхэн үгүй болж байгааг эхний хэсгээ харж болно. Харин дараагийн хэсгээс хүний сэтгэл хичнээн агуу болохыг харуулсан. 

Бага насны хүүхэд бус насанд хүрэгчдэд зориулсан энэхүү шоу драмын чимэг нь уран бүтээлч эмэгтэйчүүд байлаа. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн чадварлаг жүжиглэлт,  дур булаам хувцаслалт нь эрчүүдийн харааг эрхгүй булаах болно. 

Уншигч та ‘Мөрөөдлийн театр’-ын хамт олны 2019 оны намар цагийн хөшиг нээлт болох ‘Галзуу Хот’ Шоу Драм 2019 оны 08-р сарын 28-наас баруун 4-н замд байрлах МҮЭСТО-ны тайзнаа 19:00 цаг дор тоглогдох болно.

Уншигч та тоглолтын талаар дугаар: 88621111, 99542222, 91813333, 70119080 дугаараас лавлах боломжтой бөгөөд тасалбарыг билетийн касс болон Ticket.mn-ээс онлайнаар захиалаарай.