Дэлхий дахинаа тархсан цар тахлын үед манай улс гадаадад гацсан иргэдээ татан авсаар байгаа билээ. Гэвч тэдэнд тусгаарлагдах байрны асуудал таалагдахгүй хэвээр. Тухайлбал, цахим орчинд Zulaaka Azul хаягаас дараах мэдээлэл тархаад байна.

Тусгаарлалт нэртэй шоронд чинь ийм хоол идэж шүд зууж байна. Жирэмсэн хүн 19 хоног ийм хоол идээд ядарч, дархлаа суларч байна. Анх ирэхдээ ямар ч зовиургүй ирсэн одоо 2 жавж маань хагарсан, шөрмөс татаж байна, чихний нүхээр хатгуулж, толгой өвдөж, доошоо юм гараад байгаа гараад эмнэлэгт үзүүлж тохирох эмчилгээ сувилгаа авч жоохон дархлаагаа дэмжье гэхээр эмнэлэгт үзүүлж болохгүй гэх. Хэрвээ үр хүүхэд минь ямар нэг юм тохиолдвол хэн хариуцах вэ? Ирэхдээ шинжилгээ өгсөн ирсэний дараа 3 удаагаа өнөөдөр шинжилгээ өглөө. Корона биш энэ тусгаарлалтанд чинь өвчин тусаад гарч байна. Энийг хэн хариуцах вэ? Гадаадад оронд очиж мэргэжил дээшлүүлж сурсан миний буруу юу, Монгол орны иргэн болж төрсөн дөө гомдох уу. Яагаад ийм харгис юм вэ? Би одоо мэргэжлийн эмчид үзүүлмээр байна. Тэгэхийн тулд хаана хандах вэ