Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19 вирусийн тухай ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

“Сүүлийн үед ДЭМБ болон эрдэмтэн судлаачдын зөвлөж буйгаар улирлын томуу болон коронавирусийн халдвараас сэргийлж хүн бүр томуугийн вакцин зайлшгүй хийлгэх шаардлагатай байна. Энэ нь өөрийгөө болон хажууд байгаа хүнээ эрсдэлээс хамгаалж буй энгийн хэлбэр юм. Учир нь томуу болон коронавирусийн халдвар зэрэгцэн илэрч байгаатай холбоотойгоор томуугийн вакциныг зөвлөж байна” гэв.