Марвелийн компанийн цуврал бүтээл болох Хар ирвэс киноны гол дүр болон өөр олон алдартай кинонд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Чадвик Босеман өчигдөр (2020.08.28) 43 насандаа хорт хавдраар нас барсан хэмээн төлөөлөгч нь мэдэгдлээ.

Түүний хувьд Лос Анжелес хот дахь гэртээ эхнэр болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байж байгаад хорвоог орхисон байна. Босеман дөрвөн жилийн өмнө бүдүүн гэдэсний хорт хавдартай хэмээн оношлогдож байжээ.