Golds Gym фитнесс клубын тамирчин Б.Хэрлэн 20 насандаа бодибилдингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон бахдам амжилтын эзэн болжээ.

Тэрбээр одоо 21 настай залуу тамирчин бөгөөд өнгөрсөн онд Дэлхийн Бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний 21 нас хүртэлх ангилалд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн алтан медалийг шүүрч чадсан адтай бөгөөд хөдөлмөрч нэгэн.

Б.Хэрлэн бага байхаасаа л хүчний бэлтгэлд сонирхолтой байсан бөгөөд  энэ спортоор 16 настайгаасаа хичээллэж эхэлсэн нь түүний амжилтын гарааны эхлэл болжээ.

20-хан настайдаа дэлхийн аварга болно гэдэг чамлахааргүй том амжилт. Энэ  амжилтын цаана нөр их хичээл зүтгэл, хөлс хөдөлмөр, цаг хугацаа бий.