Загвар өмсөгч О.Мөнхдалай өмнө нь Г.Зулгэрэл гэх бүсгүйтэй гэр бүл болж гурван хүүхэдтэй болсон ч тэдний амьдрал хоёр тийш болсон билээ.

Зулгэрэлийн хувьд тэрбээр Камертоны Мээдээгийн клипэнд тоглож, хагас нүцгэлж тухайн үедээ л үеийн залуусын нүдийг хужирлаж байв.

Хэдий ганц бие ээж болсон ч гандан буурахгүй, гал цогтой Г.Зулгэрэл Ким Ду Хан киноны дүрээрээ олонд танигдсан солонгос жүжигчин эртэй охидуудын хамт болзож явна. Учир нь охин нь The Woman кинонд оролцон тогложээ.

Нэмж хэлэхэд, The Woman УСК дэлхийн кино наадмуудад өрсөлдөж БНСУ-ын Сөүл хотод зохиогдож байгаа “CAFF 2020” кино фестивальд шалгарч анхний шагналаа авчээ.

Энэхүү кино фестивальд амьдралын баяр баясгалан сайн сайхны төлөө тэмцэх, сайхан амьдралыг цогцлоох, хүн байхын учир гэсэн сэдвийн хүрээнд 50 орчим кино өрсөлдөж The Woman УСК албан ёсны захидал, шагналаа хүлээж авчээ.