Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг урлагийн тогоонд буй сайхан бүсгүйчүүдийн нэг.

Түүний хувьд өөрөөсөө олон насаар дүү залуу буюу сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнхийн хүү Төвшин гэх залуутай романс үүсгэн хайрын амтанд бялуурч явсан цаг байсан ч тэдний хайр дурлал бүтээгүй хоёр тийш болсон.

Харин сүүлийн жилүүдэд олны хөлөөс холдон сураг ажиг намжаад байгаа түүнийг хүүхэдтэй болж, айлын эзэгтэй болсон гэх ам дамжсан яриа гарах болжээ. Түүнчлэн түүний хайрын эзэн нь Хан Уул дүүрэгт төрийн алба хашдаг нэгэн гэж ч ярих болж. Ямартаа ч энэ талаар тэрбээр өөрөө ам нээгээгүй бөгөөд хайр дурлалын холбоогоо сайтар нууж байгаа бололтой.