Хэвлэл мэдээлэл бол улс төрчдын хүчтэй зэвсэг, ухуулга сурталчилгааны хэрэгсэл байсаар ирсэн. Монголд бие даасан, төлөвшилтэй, хараат бус нэг ч сэтгүүлч байхгүй гэдэгт би итгэдэг болсон нь харамсалтай. Би сэтгүүлчдийг туйлын шударга гэж итгэж явсан гэнэн хонгор үеэ бодвол одоо хэр баргийн юманд цочихоо байжээ.

Ийм учраас олон нийтийн цахим хэрэгсэл болсон ФБ ээр би өөрийн олсон мэдээлэл, үзэл бодлоо түгээдэг. Нэг үеэ бодвол олон шүгэл үлээгчид бий болсон. Захиалгат, хэн нэгний ашиг сонирхлоор ажиллах сэтгүүлчид андашгүй. Бүх мэдээлэлээ хэт нэг талыг барьж бичнэ. Бүр дүрдээ ороод улайрана. Сэтгүүлчид ядуу гэх мөртлөө үнэтэй унаа унаж, үнэтэй байранд амьдрана.

Би Заригийн Өнөрцэцэг гэх хүүхнийг хэзээ ч сэтгүүлчийн ёс зүйтэй гэж бодож байгаагүй. Харин Монголчуудын дийлэнхи хэсэг түүний бүдүүлгийг эр зориг хэмээн андуурч алга ташина. Монполиметийн Гарамжав гишүүнийг (2016-2020) тэр сүүлийн 3 жил ёс зүйгүйгээр гутаав. 10 тэрбум + монгол банк+ өр төлөгдөөгүй гэдэг гурван түлхүүр үгээр амьдаар нь шарахыг харлаа. Хааяа нэг сэтгэгдэлүүдийг харахад Гарамжавыг үзэн ядагсад их.. Өнөрцэцэг төлбөрт ажлаа амжилттай хийжээ. Сонгино Хайрхан дүүргээс нэр дэвшигч Сумъяабазар нь Гарамжавыг зайлуулж оронд нь залуухан Анужинг гаргалаа.

…Логиктой боддоо, Монгол банк 10 тэрбумаа алдчихаад зүгээр суух юм гэнэ!!! өрөө төлөхгүй гээд Гарамжав нь улсыг хохироосон болгож харагдуулсан Өнөрцэцэгийн тавилт сүпер. Гарамжав гишүүн хэвлэл мэдээлэлгүй , пи ар баггүй, хөдөлмөрлөсөн хүн хождог гэсэн итгэлээр ажиллаж, аахар шаахар зүйлыг үл тоосныхоо горыг хүртэв. Бусад сэтгүүлчид Өнөрцэцэгийн ёс зүйгүй үйлдлыг мэдсэн ч эс дуугарна! Тэр анх 2016 онд гишүүн болохдоо ОТ асуудалд ард түмнийхээ талд баттай зогссоныг одоо бүгдээрээ санах ч үгүй. Сүүлд нь Таван Толгой дээр Уул уурхайн сайд байсан Сумъябазартай хөлдөлсснөөр Их идэлт бүлэглэлийн дайсан болсон. Түүнийг цусгүй алах ажиллагааг увайгүй Өнөрцэцэгээр амжилттай гүйцэлдүүлэв. Энэ бүхний төлөө Өнөрцэцэг ямар шан харамж авдаг вэ??? Түүнийг авилгач улс төрч шиг АТГ ээр шалгуулъя! Ямар баба харагдах бол?

Заригт ажилладаг байсан бүсгүй саяхан тусдаа гарснаар Өнөрцэцэг ээлжит гутаалтаа эхэлж нөгөө сэтгүүлчээ амьсгалах аргагүй болгож байна. Одоо энэ сэтгүүлч нэг мөсөн Өнөрцэцэгийн яаж Сумъяабазар, Учрал, Нямбаатарын даалгавраар Гарамжавыг нухчин дарах ажиллагаа явуулсныг сайхан илчлээд өгөх хэрэгтэй.

Эцэст нь Өнөрцэцэгээс асууя.
Өнөрцэцэгээ, өөрийн чинь дансанд ямар учраас
1.Ах дүү аварга бөхчүүдээс их хэмжээний мөнгө орж ирэв?? ( баримтыг шалгуулах болно))

2.УИХ гишүүн Нямбаатартай ямар холбоотойгоо хэлээч

3.Улсын нууцууд яаж яваад ганцхан өөрт чинь очдог юм? (Хурцаас өөрийн чинь дансанд мөнгө орсон нь үнэн үү??)

4.Дэлгэрсайханаас мөнгө авсан гэдэг чинь үнэн үү?

5. Ж. Эрдэнэбатыг үхэн хатан өмөөрсөн шалтгаанаа олон нийтэд тайлбарлаач.

6. Яагаад Монголын аугаа суу зальтан Элбэгдоржын залилан, луйвар, ард түмнээ хэрхэн хохироосныг огт бичдэггүй вэ?

Эцэст нь өөрөө яагаад нэг удаа оффшорын асуудал болон холбогдогч С. Баярцогт, С.Баяр нарын ард түмнээ залилж луйвардсныг бичдэггүй вэ? Яагаад эрдэнэс таван толгойн луйврыг бичдэггүй вэ? Яагаад Сумъяабазарын Монголыг дээрэмдэх луйврыг нэг ч хөнддөггүй вэ? Бүтээн байгуулалт хийж буй 10 тэрбум төгрөгийн зээл биш 10 тэрбум доллороор алдагдаж буй Монголын баялагийг яагаад нэг ч хөнддөггүй вэ? Дэлгэрсайханаас илтэд тал зассан, төөрөгдүүлсэн асуулт асуухад Цэрэн миний бие баримт өгье гэлээ. Тэгсэн намайг юу гэнэ үү???

Монголын худалдагдсан сэтгүүлчид Б.Дэлгэрсайханы их төлбөртэйгөөр иргэн Цэрэнг тун удахгүй “бусдын захиалгаар бичсэн” гэх масс гүтгэлэг явуулах гэж буй тухай би өнөөдөр сонслоо. Бичицгээ… та нарын хэн нь ч миний гаргасан зоригийг гаргаагүй, миний туулсан замыг туулаагүй.
202.08.29