Их Британийн хамгийн өндөр цалинтай ажлын байрны жагсаалтыг санхүүгийн албаны дарга нар тэргүүлсэн байна. Ямар салбарт ажиллаж буйгаас шалтгаалж санхүүгийн албаны дарга нар дунджаар 112 мянган фунт стерлинг буюу 147 мянган ам.долларын цалин авдаг байна. Харин жагсаалтын хоёрдугаарт, борлуултын албаны дарга нар багтжээ. Тэд 109 мянган фунт стерлингийн цалинтай аж. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтнүүд жагсаалтад нэлээд дээгүүрт бичигджээ.

Тухайлбал, шүдний гажиг засалч 99 мянга, арьс заслын эмч 93 мянган фунт стерлингийн цалинтайгаар жагсаалтын гурав, дөрөвдүгээрт жагсав. Харин жагсаалтын тавдугаарт, 92 мянган фунт стерлингийн цалинтайгаар бүтээгдэхүүн, менежмент хариуцсан захирлын албан тушаал багтаж байна.

Түүнчлэн нярайн, нүдний болон ревматологич эмч нефрологич гэсэн мэргэжилтнүүд цалингийн хэмжээгээр жагсаалтын эхний аравт оржээ. Судалгааг хийсэн CNBC агентлагийнхан анагаахын салбарын мэргэжилтний эрэлт дэлхийн хэмжээнд өндөр байгааг онцолжээ.