Жил бүрийн наймдугаар сараас аравдугаар сар нь сам хорхойнуудын хувьд хамгийн сайн Махан тарга авдаг улирал.

Хятадын хоол хүнсэнд сам хорхойг нийтлэг хэрэглэдэг бол Жэжянь мужийн Ниньбө хотынхон сам хорхойг халуун ваар тэврүүлж хатааж болгож идэх дуртай. 8-10-р сарын хооронд тухайн нутагт сам хорхой хатаах уламжлалт хоолны бэлтгэл үргэлжилдэг аж. Тэд модны нүүрсээр вааран бутан халааж улайсгах бөгөөд температурыг тогтмол хэмжээнд барьж 48 цаг үргэлжлүүлэн төөнөсөөр сам хорхойг хатаадаг.

Ингэхэд сам хорхойн биеэс ус бүрмөсөн уурших ба хатаасан самыг идэхэд шармал өнгөртэй сайхан амттай болдог байна. Ниньбөгийн Инжяпэн тосгон гэхэд халуун ваар тэврүүлж хатаасан сам хорхойн бүтээгдэхүүнээс жилдээ 2 сая гаруй юань орлого олдог ажээ.

Эх сурвалж:CCTV.com