Хятадын Чинхуа их сургуулийн Тээврийн хэрэгсэл судалгааны коллежийн Ян Дяньгэ профессорын баг болон Baidu, Zhixingzhe компани нь зам тээврийн холбогдох байгууллагатай хамтран 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт зургаан ширхэг автомат удирдлагатай жолоочгүй машиныг туршилтын 400 метрийн тойрогт ажиллуулав.

Энэхүү зургаан автомашины хүнд, хурдасгуур, тоормоз нь харагдахгүй боловч сонирхон суусан зорчигчдыг тойрогтоо аюулгүй аялуулжээ.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологоор бүтээгдсэн эдгээр автомат удирдлагатай автомашин нь яармагийн онцлох үзмэрүүдийн нэг болж байна. 

Эх сурвалж:CCTV.com