Талын монгол хэмээх брэнд сүүлийн үед рекламдан гарч буйг та харсан байх. Тэгвэл энэ газар хүнсний технологидоо алдаа гаргасан уу, эсвэл үнэхээр иймэрхүү бүтээгдэхүүн гаргадаг уу гэмээр асуудал үүсч, энэ талаар нэгэн хэрэглэгч цахим орчинд ийн бичжээ.

Талын монгол гэх нэртэй газраас бууз авсаан. Авсан өдрөө буузаа жигнээд гаргаж ирээд идэх гэхэд буузны махан дотроос ийм гялгар уут маягийн мөнгөлөг цаас гарч ирсэн. Холбогдох байгууллага болон Талын монгол буюу GREEN грүп рүү утасдаж хэлсэн боловч ирж уулзана гээд 2 хоног хүлээлгэсэн. За яахав нэг юм ирлээ, чанарын алба гээд 91144133 гэсэн дугаартай эмэгтэй ирж уулзсан. Дэлгүүрийн бууз холилдсон байж магадгүй та манайхыг идээд үз нтр гэчихсэн доромжлоод байгаа юм уу яагаад байгаа нь мэдэгдэхгүй өөдөөс учиргүй бууз гаргаж ирээд өгөөд байх юм.

Камер шалгасан эдний бууз өөр компанийн буузтай холилдоогүй нь тогтоогдсон, Мэргэжлийн байгууллагад хандсан. Сэрэмжлүүлэх үүднээс зураг оруулсан болно