Японы сэтгүүлч Жүмпэй Ясуда 2015 онд Сири улсад ажиллах үедээ сураггүй алга болсон билээ. Түүнийг Японы засгийн газраас сураггүй алга болсон хүмүүсийн тоонд оруулсны дараа долоодугаар сарын 31-ны өдөр түүний тусламж хүссэн бичлэг цахим сүлжээнд байршсан юм.

Гурван жилийн турш  Сири улсад террористуудын гарт барьцаалагдсан Жүмпэй Ясуда уг бичлэгтээ “Намайг авраач, Би маш хүнд нөхцөлд байна” хэмээн мэдэгдсэн байдаг. Бичлэг цацагдсны дараа Японын засгийн газар хуралдаж ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга иргэнээ хамгаалахын тулд бүх боломжийг ашиглана гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл 44 настай Жүмпэй Ясуда энэ лхагва гарагт террористуудаас суллагдаж Туркээс Станбул руу ниссэн бөгөөд Пүрэв гарагийн шөнө Японд газардна гэдгээ Ройтерс агентлагт өгсөн ярилцлагандаа мэдэгджээ.

Жүмпэй Ясудагийн бичлэг 2015 онд “ISIS-ийн бүлгэмд цаазлагдсан Японы сэтгүүлчид Кенжи Гото, Харуна Юкава нарынхтай адил байгааг Японы хэвлэл онцолж байсан юм. Тэд Жүмпэй Ясудагийн адил улбар шар өмсгөл өмсөн газар өвдөглөн сууж өөрсдийн нэрийг Умар хэмээн танилцуулж байжээ. Кенжи Гото, Харуна Юкава нарыг барьцаалан 200 сая америк доллар нэхэмжилжээ. Харамсалтай нь тэдний амийг аварч чадаагүй билээ.

Кенжи Гото, Харуна Юкава

www.Seen.mn