Author page: Admin

“ICT Expo-2020” үзэсгэлэнд МТҮПаркын бизнес инкубаторын 17 компани оролцоно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo-2020” 10 сарын 09-11-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Тус үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нийт 17 гарааны буюу инкубатор компаниудаас Програм хамгамжийн 6, Контент үйлдвэрлэгч 5, Эрүүл мэндийн системийн 2, Электроникийн 2, Маркетинг, VR хөгжүүлэлтийн чиглэлүүдээр тус бүр нэг компани оролцож…

Голомтын Д.Баясгалан Х.Баттулгыг, ХХБ-ны Д.Эрдэнэбилэг У.Хүрэлсүхийг бараадсан уу

Гадаадын банкыг оруулж ирээд, монгол дахь банкны системийн тогтолцоог шинэчилье, зээлийн хүүг бууруулъя гэж яриад даруй 10 гаруй жил өнгөрөгч байна. Мөн манай дотоодын арилжааны банкнуудын удирдлагуудыг тойрсон хэл ам ч нийгэмд дуусахгүй гэж хэлж болно.  Нөгөөтэй зарим арилжааны банкууд улс төрийн аль нэг нам, улс төрчийг санхүүжүүлдэг гэх нь бий. Энэ бүхэн бол монгол дахь банкны систем, зээлийн хүүгийн өсөлттэй шууд…

Нүдэндээ нулимстай инээмсэглэлд нүгэл үгүй…

За Онон ч оны агшныг бүтээлээ дээ. Улаан хивсэн дээр яравгар хүн харснаас яруу хүн харах илүү сайхан юм. Ямар сахил хүртсэн биш, шагнал л аваа биз…нөгөө нүүр хуудсандаа үе үе гомдоллоод байсан гэмтэлтэй хуруугаа гэзэгний боолт шиг юмаар бандайтал боочихож. Тэгсэн хэрнээ гандан буурахгүй ээ, гавъяат болчихоод талбайн хойморт тарааж хаясныг нь хараарай. Онон томоотой байхыг харах, Онон мөрөн сөрж урсахыг…

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСТАЙ 7 ХҮНС

Хушга Өдрийн туршид хөнгөн юм идмээр байгаа үед хушга тохирно. Хушганд тархинд хэрэгтэй мелатонин, магни, омега-3 агуулагддаг. Эдгээр нь мэдээлэл хүлээж авах хурд нэмэгдүүлж, ой тогтоолт бусад танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Хушга нь бусад самар үрийн адил тархины үйл ажиллагааг дэмждэг витамин Е агуулдаг. Эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ витамин нь чөлөөт радикалуудтай тэмцдэг, биен дэх үрэвсэлийн процессыг зогсоож их бага…

Нийслэлийн 197 авто угаалгын газраас ердөө 17 нь саарал ус ашиглаж байна гэв

Өнгөрсөн сарын 4-нөөс эхлэн Экологийн цагдаагийн алба болон Засгийн газрын хэрэгжүүлэгч усны агентлаг хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулжээ. Үүний холбоотойгоор өнөөдөр Экологийн цагдаагийн албанаас тус сэдвээр өдөрлөг зохион байгууллаа. Улаанбаатар хот 2050 онд усны хомстолд орно гэсэн тооцоолол гарчээ. Гэтэл иргэдийн зүгээс усаа гамгүй хэрэглэж, үр ашиггүй зүйлд их хэмжээгээр зарцуулж байгаа аж. Тухайлбал, нийслэлд 197…

Монголын шилдэг өгүүллэгээс – С.Эрдэнэ: Хулан Цамба хоёр

Түрүүчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хүйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гүйцээгүй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсүүчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хүрч, хүйсийг минь булсан тоонотоо хүртэл үзээд буцах…

Р.Анхням: Гадаад хэлний төлбөртэй сургуульд сүйд майд болоод оруулна

..Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам бие хаагаа голно. Байгаа амьдрал улс орноо голно. Монгол хүн байж Монгол хэлээ хүүхдүүддээ сургахгүй. Ямар нэгэн гадаад хэлний төлбөртэй төлбөргүй сургуульд сүйд майд болоод оруулна. Юунд бэлдээд сандралдаад байдаг юм бол доо.Улсаа муулаад л байна. Гадаад улсын соёлтой сайхныг яриад шүтээд сүйд болно.Анхнаасаа Монголоо таньж мэдээгүй өөрийн үндэстнийхээ соёл уламжлал,…

Тархины саажилттай хүүгээ Харвардад элсүүлж чадсан ээжийн сэтгэл хөдөлгөм түүх

Хүүхдийн хүмүүжил дээр нэмэгдээд сайн боловсрол олгох нь бүр ч амаргүй асуудал билээ. Харин нэгэн гайхалтай ээж тархины саажилттай хүүгээ дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн оруулж шилдэг боловсон хүчин болгожээ. Энэхүү Харвардын оюутан залууг Дин Дин гэдэг бол түүний гайхалтай ээжийг Жоу Хуан Ян гэдэг байна. Хүү нь төрөхдөө л тархины хүнд саажилттай байжээ. Эмч  нь хэлэхдээ “Хүүг анагаах боломж байхгүй, том болоод магадгүй оюуны хомстолтой болно, бүр дордлоо гэхэд хэвтрийн болно” хэмээсэн ажээ.…